ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ДЭЛҮҮН СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ДЭЛҮҮН СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2024.04.02/ Дэлүүн суманд үргэлжилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Х.Бауыржан, Ниймгийн датгаалын газрын дарга М.Армия нар тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар салбарын бодлого арга хэмжээний талаар болон Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр танилцуулга хийж, энэ оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн багц хуулийн шинээр мөрдөгдөж буй зохицуулалт, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар холбогдох асуултад хариулт өгсөн бол аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Дэлүүн суманд 2023 онд Улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд, мөн аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг иргэд хөдөлмөрчдөд танилцуулан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч санал хүсэлтийг сонслоо.

You May Also Like