АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, түүнийг дагаж гарсан дүрэм журам, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого арга хэмжээ, Нийгмийн халамжийн үйлчилгээний талаар иргэдэд өргөн хүрээнд мэдээлэл өгөх зорилго бүхий уулзалтыг сумдад зохион байгуулж байгаа билээ. Ээлжит уулзалт Булган суманд үргэлжилж, аймгийн Засаг дарга А.Камелият тус суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Камелият тус суманд 2023 онд Улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд, аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн талаар иргэд хөдөлмөрчдөд танилцуулахаас гадна цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өглөө. Мөн тус сумын эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, холбогдох албаны хүмүүсийн зүгээс тавьсан зарим асуудлыг судлан шийдвэрлэхээр боллоо.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Х.Бауыржан, Ниймгийн даатгалын газрын дарга М.Армия болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.