АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
    Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.04.05/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.
Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.
      Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Хүнс,хөдөө аж ахуйн газар, Өлгий сум болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Бүх агентлаг, байгууллагын дарга нарт
• Аймгийн Статистикийн хэлтсээс явуулж байгаа Үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд байгууллагын албан хаагч нарыг бүрэн хамруулах мөн Үндэсний бичгийн сургалтад албан хаагч нарыг хамруулах
• Төрийн албаны салбар зөвлөлөөс хүргүүлсэн албан бичигт дурдсан судалгааг заасан хугацаанд ирүүлэх
• 2024 оны 4-р сарын 08-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Цахимд хэвшье” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах тул агентлаг байгууллагын дарга нар албан хаагчдаа бүрэн хамруулах
Бүх сумдын Засаг дарга нарт
• Сонгуулийн сурталчилгаа зохион байгуулах ажлын хүрээнд сумдын ИТХ-ын шийдвэрээр сонгуульд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулах нэгдсэн самбарын байршлыг нь зааж тогтоох мөн сумдын Засаг дарга нар самбарын хөрөнгийг шийдвэрлэж, байршуулах ажлыг зохион байгуулж, олон нийтэд мэдээлэх талаар биелэлт ирүүлээгүй сумууд биелэлт ирүүлэх
Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Адилбишид
• Эрүүл мэндийн газрын удирдлага орон нутгийн арга хэмжээнд идэвхгүй оролцож байгаа талаар албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх
Өлгий сумын Засаг дарга Х.Нурболатад
• Аймгийн 12- р багийн нутагт дэвсгэрт байршилтай ногоон хашааны ашиглалтын талаар иргэдэд зөв мэдээлэл хүргэх
• Өлгий сумын нутаг дэвсгэрт гадан талбайд хүүхдийн тоглоом тоглуулах байршил болон зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх
• Аялал жуулчлалын сар эхэлж байгаатай холбогдуулан аймгийн хогийн цэгийн эргэн тойрны хэсэг болон Хотгор явах зам орчмын хогийг сайтар цэвэрлүүлэх
ХХААГ-ын дарга Б.Нургуланд
• Аймгийн төвд байршилтай бүх нийтийн хоолны газруудад махны нөөцөө хаанаас хэрхэн нийлүүлж байгаа талаар нарийн судалгаа гаргаж танилцуулах
Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакенд
• Аймгийн төвд байршилтай бүх нийтийн хоолны газруудад хяналт шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх
ХХААГ-ын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат нарт
• Аймгийн хэмжээнд цэг зэм устгах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах
ГХБХБГ-ын дарга Ж.Естай, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат
• Ховд голын эргийн далангийн засварын үйл ажиллагааг эрчимжүүлэх
Түүнчлэн хуралдааны төгсгөлд Наурызын баярыг тохиолдуулан аймгийн төв талбайд бүрэн чимэглэсэн эсгий гэр барих, казах үндэстний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, ёс заншлыг сурталчлах зорилгоор “КАЗАХ ГЭР БАРИХ” ажилд идэвх зүтгэл гарган амжилттай оролцсон байгууллагуудыг шалгаруулан баяр хүргэж, Өргөмжлөл хадгалуулан, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
ТЭРГҮҮН БАЙР
• Өлгий сумын Засаг даргын Тамгын газар
• Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
• Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
• Нийгмийн даатгалын газар
• Статистикийн хэлтэс
• Стандарт хэмжил зүйн хэлтэс
• Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба
НЭГ ДҮГЭЭР БАЙР
• Боловсрол шинжлэх ухааны газар
• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд
ХОЁР ДУГААР БАЙР
• Нэгдсэн эмнэлэг
ГУРАВ ДУГААР БАЙР
• Эрүүл мэндийн газар,
• Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
• Зоонозын өвчин судлалын төв
• Өрхийн эмнэлгүүд
ТУСГАЙ БАЙР
• Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
• Галийн газар
• Ус цаг уур, орчны шинжилгээний төв
• Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа
• Сум дундын ойн анги
ТУСГАЙ БАЙР
• Татварын газар
• Насан туршийн боловсролын төв
• Өлгий нисэх буудал
• Шуудангийн үйлчилгээний газар
• Радио телевизийн сүлжээний газар
• Орон нутгийн радио

You May Also Like