Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөдөлмөр эрхлэлт- хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн”- сарын аяны нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний зөвлөлийн дарга С.Зулпхар, аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга Х.Арман, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, хөдөлмөр эрхлэлт болон төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга мэдээллийг өглөө.
Өнөөдрийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдэд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх талаар мэдээлэл хүргэж, 2024 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зорилтод бүлгийн иргэдэд танилцуулан зөвлөгөө өглөө.