Аймгийн Засаг дарга А.Камелият өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудын 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэн цэгнэж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ажиллах гэрээг үзэглэв.
Байгууллагууд салбар яамнаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ болон чиг үүргийнхээ дагуу энэ онд хийж хэрэгжүүлэх ажилтай уялдуулан боловсруулагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг ийнхүү батлууллаа.
Гэрээ нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.
Төр засгийн бодлого, шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг салбарын хэмжээнд амжилттай хэрэгжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах талаар үр бүтээлтэй ажиллаж, 2023 оны ажлын үр дүнгээр манлайлсан “Тэргүүний байгууллага”-уудыг шалгаруулан, Өргөмжлөл хадгалуулан мөнгөн шагналаар шагнан урамшуулав.