ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО

    Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хариуцлага, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.04.08/ Баян-Өлгий аймагт ажиллаж, “Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна.
    Тус өдөрлөгийн хүрээнд Төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсы Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар болон төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids системийн талаар мэдээлэл өгөх уулзалт сургалтыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

You May Also Like