УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛИЙН ЭМЧ НАРЫН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

   Эрт илрүүлгийг эрчимжүүлэх, алслагдсан бүс нутагт оршин суудаг иргэдэд хүрч үйлчлэх, орон нутагт дэмжлэг үзүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон, автомашинд суурилсан нүүдлийн эмнэлэг бүхий Улсын Гуравдугаар Төв Эмнэлийн эмч нарын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
     Эрүүл Мэндийн Яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа.
      Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн эмч нарын баг тус аймгийн Толбо сум болон аймгийн төвд нүүдлийн эмнэлгээр үйлчилж эрт илрүүлэгт иргэдийг хамруулж байна.
Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгт нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр бамбайн, зүрх судас, дотрын эмчийн үзлэг хийж байна.
Эрт илрүүлэгт хамрагдсанаар өвчнийг эрт үед нь илрүүлэх ингэснээр амьдралын чанарыг дээшлүүлэх, урт наслах боломж бүрдэх олон давуу талтай учраас үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш иргэдэд уриалав.
Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн эмч нарын баг энэ сарын 11-нээс 14-ний хооронд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих төвийг түшиглэн ажиллана.

You May Also Like