Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.04.12/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгууллаа.
Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.
Онцгой байдлын газар, Хүнс,хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Өлгий сум болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Бүх агентлаг, байгууллагын дарга нарт
Албан хэрэг хөтлөлтөд тэмдэг ашиглаж байгаа байгууллагууд журмын дагуу тэмдгээ тамгаар солих арга хэмжээ авах
Бүх байгууллага,агентлагийн дарга нар, Сумын Засаг дарга нар
Байгууллага,агентлаг,сумууд цахим веб сайтуудаа тогтмол хөтлөх, ЗГ-аас тогтоосон 46 заалтын хүрээнд нээлттэй байдлыг хангуулах,мэдээллүүдээ тогтмол, бүрэн байршуулах
Аймгийн хэмжээнд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, сэг зэм устгах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах
Холбогдох байгууллага,агентлагийн дарга нар
Албан хэрэг хөтлөлтөд тэмдэг ашиглаж байгаа байгууллагууд журмын дагуу тэмдгээ тамгаар солих арга хэмжээ авах
Өлгий сумын Засаг дарга Х.Нурболатад
Аймгийн төв талбайд тоглоом тоглуулах зөвшөөрөл олгох асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх,мөн аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж, дүгнэлт гаргуулж танилцуулах
МЭГ-ын дарга Ч.Буян-Өлзий
Малын сэг,зэмийг устгах ажлын явцын талаар мэдээллийг дараагийн шуурхай хурал дээр танилцуулах
БОАЖГ-ын дарга Ш.Марат, СДОА-ийн дарга Н.Есенбол нарт
Хаврын мод тарилтын бэлтгэл ажлыг хангах мөн БНХАУ-ын Алтай аймгаас модны суулгац оруулж ирэх ажлыг 2024 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө зохион байгуулах, энэ жил мод тарих талбай, усалгааны асуудлыг шийдвэрлэн бэлтгэлийг хангах
ЭМГ-ын дарга Н.Сакен
Эрүүл мэндийн Сайдын А/379 дүгээр тушаалын дагуу 3-р эмнэлгийн эрт илрүүлгийн баг ирж, манай аймагт эрт илрүүлгийн үзлэг хийж байгаатай холбогдуулан тус үйлчилгээг хүндрэл,чирэгдэлгүй, чанартай зохион байгуулахад Эрүүл мэндийн газрын удирдлагууд дэмжлэг үзүүлж ажиллах,мөн сумдын иргэдэд радио болон цахим мэдээллийн хэрэгслээр зарыг хүртээмжтэй хүргэх