АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЙМАГ, СУМЫН НОГООН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн ногоон хөгжлийг дэмжих, хот хөдөөгийн уялдаа холбоо дэд бүтцийн холболтыг сайжруулах шилжилтийн загварыг зорилготой. Ингэснээр аймаг болон сумын төвүүд нүүрстөрөгчийн ялгарал багатай бэлчээрийн менежмент, уур амьсгалын ухаалаг хөдөө аж ахуйг дэмжих түшиц газар болох юм. байгаль, цаг уурын өөрчлөлт, хувийн хэвшилд түлхүү хөрөнгө оруулдаг уг хөтөлбөр нь Монгол Улсын эхлээд баруун аймгуудад дараа нь улсын хэмжээнд боломжтой болно.

Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк (АХБ), Уур амьсгалын ногоон сан (GCF), Европын хөрөнгө оруулалтын банк (EIB)-ны зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) бөгөөд ЭЗХЯ Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч агентлагууд болох Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Сангийн яам (СЯ) –тай хамтран хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 10 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд ЭЗХЯ нь Улаанбаатар хотын ТМХГ-т ажиллах дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

  • Барилга хот байгуулалтын төслийн зохицуулагч
  • Мал, бэлчээрийн менежмент хариуцсан төслийн зохицуулагч
  • Ногоон хүртээмжтэй бүс нутгийн агробизнесийн сангийн (GIRAF) төслийн зохицуулагч
  • Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
  • Ерөнхий инженер
  • Хот тохижуулалтын инженер/мэргэжилтэн
  • Нарийн бичиг/Орчуулагч
  • Жолооч

Аймгуудын ТМХГ-т ажиллах /Баян-Өлгий, Ховд, Увс/:

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
  • Санхүү / Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
  • Инженер

Ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг линкээр орж үзнэ үү: ТХН-ийн ажилтнуудын ажлын даалгаврын холбоос

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭЖ АВАХ ЖУРАМ

Эцсийн хугацаа: Бүх бичиг баримтыг 2024 оны 4-р сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх цахим шуудангаар эсвэл доорх хаягаар биечлэн ирүүлнэ үү.

  • Сүүлийн 6 сарын дотор авсан зурагтай англи, монгол хэл дээрх анкет,
  • Дипломын хуулбар, англи орчуулгатай холбогдох гэрчилгээ,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (эхний болон дараагийн хуудас нь хөдөлмөр эрхлэлтийн шилжилт хөдөлгөөнийг харуулсан),
  • Одоогийн болон/эсвэл өмнөх ажил олгогчоос лавлагаа эсвэл зөвлөмжийн захидал,
  • Англи хэл дээрх нүүр хуудас.

Бүрдүүлсэн бичиг баримтыг өргөдөл гаргагчид буцааж өгөхгүй. Бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй. Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэцсэн нэр дэвшигчидтэй холбоо барина.

Холбоо барих хаяг:

Эдийн засаг, хөгжлийн яам

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж

Засгийн газрын 11-р байр 5 давхар 504А тоот

Ulaanbaatar 15141, Mongolia.

Утас: +976-51264182, +976-99111726

Цахим шуудан: asdip@med.gov.mn, procurement.asdip@med.gov.mn

 

You May Also Like