Аймгийн Татварын газрын улсын байцаагч нарын сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2024.04.22/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалт сурталчилгаа зохион байгуулах үүрэг бүхий Татварын газрын сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга А.Камелият, Татварын газрын дарга Т.Фестиваль, аймгийн төв болон сумдын татварын улсын байцаагч нар оролцлоо.
Аймгийн Засаг дарга А.Камелият сургалт, зөвлөгөөнийг нээж мэндчилгээ дэвшүүлж, “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагч нарт Монгол улсынхаа сан хөмрөг, төсвийн орлогыг бүрдүүлэх ариун үйлсэд нэр төртэйгөөр хүчин зүтгэж, улс орны хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн аймагт бодлогын түвшинд хийгдэж байгаа ажил, цаашид хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл өглөө.
Сургалт, зөвлөгөөнийг “2023 оны ажлын үр дүн, 2024 оны татварын орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөн туслах зорилгоор зохион байгууллаа.