АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Статистикийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 100 жилийн ойн ажлын хүрээнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн Статистикийн хэлтсийн ажилтай танилцан, орон нутагт цуглуулж буй статистик мэдээллийн чанар, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх талаар хамтран ажиллаж байна.
    Аймгийн Засаг дарга А.Камелият Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдавааг өнөөдөр /2024.04.23/ албан өрөөндөө хүлээн авч уулзан орон нутагт дахь статистик судалгаа, тооллогын үр дүн, статистикийн үйл ажиллагааны хэрэгжилт өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
    Уулзалтын үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Статистикийн байгууллага аймаг, нийслэл, дүүрэг, баг хорооноос мэдээлэл цуглуулж судалгаа авдаг. Тоон судалгаа мэдээлэл зөв байхаас гадна хэрэгтэй цаг үедээ гарч байх ёстой. Иймд Багийн Засаг дарга нарын статистикийн ур чадварыг ахиулах сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар танилцуулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
    Аймгийн Засаг дарга А.Камелият “Багийн Засаг дарга нар хүн ам, мал тооллого, цэргийн бүртгэл, эдийн засгийн салбаруудын мэдээ тайлан мэт олон тооны судалгаа гаргадаг. Энэхүү тоон болон статистикийн мэдээллийн цаана нийгмийн амьдралд бодлого шийдвэр, тооцоо судалгаа гаргахад чухал үүрэгтэй гэдгийг онцолж, дэмжин ажиллахаа илэрхийлж, энэ жилийн хагас, бүтэн жилийн мал тооллогын статистик мэдээлэл цуглуулалтад хяналт тавин ажиллахыг аймгийн Статистикийн хэлтсийн даргад үүрэг болголоо.

You May Also Like