Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Нарийн бичгийн даргаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Досжан нар томилогдсон бол гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн Цагдаагийн газрын дарга Ө.Танат, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл, аймгийн Төрийн албаны салбөр зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол, аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Баршагүл, аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хууль, эрх зүйн мэргэжилтэн С.Ансаган нар томилогдсон.
Аймгийн Сонгуулийн хорооны өнөөдөр /2024.04.25/ анхны хуралдаанаа хийж, тус хорооны гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгч, сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, сонгуулийн хорооны ажиллах байрны байршил, гишүүдийн ажил үүргийн хуваарь болон үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцлээ.