Аймгийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан өнөөдөр /2024.04.29/ 12:10 минутад эхэллээ. Хуралдаанд 28 төлөөлөгч оролцож, хурлын ирц 73.6 хувьтай байна. Мөн хуралдаанд газар, нэгжийн удирдлагууд оролцов.
Аймгийн ИТХ-ын XX хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл үг хэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа.
Нийт 3 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс аймгийн Засаг даргын саналаар нэг асуудлыг нэмж хэлэлцэхээр болж, ээлжит XX хуралдааны дотоод журам болон хэлэлцэх асуудлыг танилцуулж төлөөлөгчдийн саналыг авч баталснаар хуралдаан эхэллээ. Холбогдох газар хэлтсийн дарга нар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулгыг хийж байна.
Өнөөдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батална.
Үүнд:
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
-Өвөл учирсан зудын гамшгаас хамгаалахад гарсан зардал, Ховд голыг шар усны үерээс хамгаалах зориулалт бүхий далан болон он дамжсан зарим төсөвт байгууллагуудын халаалттай холбоотой гарсан шүүхийн шийдвэрийн зардлыг шийдвэрлүүлэх тухай
– Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэх
-Газар зохион байгуулалт болон зарим орон нутгийн өмчийн асуудлуудын талаар тус тус хэлэлцэнэ батална.