Аймгийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хуралдаанд аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүд, сумдын сонгуулийн хорооны дарга нар болон мэдээлэл технологийн багийн гишүүд оролцлоо.
Хурлаар аймгийн Сонгуулийн хорооны дарга бөгөөд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Мэдээлэл технологийн багийн ахлагч бөгөөд аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээ мэдээллийн төвийн дарга С.Еркебулан нар Сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн Сонгуулийн хорооны дарга аймгийн Сонгуулийн хорооны зарим гишүүд, сумдын сонгуулийн хорооны дарга нар болон мэдээлэл технологийн багийн гишүүдийн үнэмлэх тэмдгийг гардуулан өглөө.