2023 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

   2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан цэргийн жинхэнэ алба хаасан түрүүч, байлдагч нар цэргийн албаа нэр төртэй гүйцэтгэж өнөөдөр бэлтгэлээр халагдлаа.
   Халагдсан цэргүүдийг хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтох нар оролцож, цэргийн тангарагтаа үнэнч байж, нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, албаа нэр төртэй хааж, “Эх орны цэрэг” болсонд баяр хүргэлээ.

You May Also Like