Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийг тохиолдуулан “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөгийг аймгийн төв талбайд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс Монголын хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд хуульчид иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өглөө. Тус өдөрлөгт төрийн болон хууль сахиулах байгууллагууд оролцож, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч, зарим асуудлыг шийдвэрлэн ажиллалаа.
