АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ӨЛГИЙ СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

     Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.05.01/ Өлгий сумын багийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа.
    Уулзалтаар цаг үеийн мэдээлэл солилцож, багийн иргэдийн өмнө тулгамдсан асуудал, багийн Засаг дарга нарын ажлын нөхцөл, баг тус бүрд хийгдэж байгаа бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт, цаашид хийгдэх шаардлагатай ажлуудын талаар ярилцаж санал солилцлоо.
    Багийн Засаг дарга нарын зүгээс аймгийн төвөөс алслагдсан багуудын шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний шугамын асуудал, 12, 3, 13, багуудын нутаг дэвсгэрт цэвэр усны шугам татаж өгөх, тус багуудын нутаг дэвсгэр буюу Бөхөн уулын энгэрт баригдаж буй үерийн далангийн бүтээн байгуулалтыг дуусгах, 12 дугаар багийн нутагт дэвсгэрт байршилтай Ногоон хашаанд хурдан ургах мод тариулах, Хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын гудамжаар чулуун болон асфальтан зам тавих зэрэг санал хүсэлтүүдийг уламжиллаа. Мөн Өлгий сумын бүх Багийн Засаг дарга нар нэг өрөөнд бүгдээрээ чихцэлдэн суух нь хүндрэлтэй байна. Биднийг тав тухтай ажиллах нөхцөл боломжоор хангаж тусдаа өрөө тасалгаатай болгох, компьютер болон унаажуулах асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүслээ.
   Аймгийн Засаг дарга Багийн Засаг дарга нарын тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлж, хоггүй баг болохын төлөө санаачилгатай байж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, шат шатанд уламжилж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

You May Also Like