Баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын туршлага судлах, нөхөрсөг уулзалт “СПОРТЫН ИХ НААДАМ”- аар үргэлжилж нээлтийн үйл ажиллагаа аймгийн Спорт цогцолборт зохион байгуулагдлаа.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын хэлтэс, нэгжийн дарга нар болон аймгуудын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
“СПОРТЫН ИХ НААДАМ” гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, дардас, шагайн харваа, шатар гэсэн спортын 6 төрлөөр зохион байгуулагдаж, аймгуудын ажилтан албан хаагчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөнө.