УИХ-ЫН ГИШҮҮД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

    УИХ-ын гишүүд Х.Баделхан, Т.Аубакир нар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт хийж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өгч, тэдний санал асуултад хариулт өглөө.
    Уулзалтаар гишүүд УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, 2020-2024 оны ажлын тайлан, 2024 онд хийгдэх бүтээн байгуулалтууд болон УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
   Уулзалтад аймгийн Засаг дарга дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн, аймаг орон нутагт хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалт, аймгийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл өглөө.

You May Also Like