Өнөөдөр /2024-05-10/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, сумдын Засаг дарга нарт цаг үеийн байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгөв. Мөн сумын Засаг дарга нар аливаад идэвх санаачилгатай, манлайлагч байх хэрэгтэй. Та бүхэн, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлж, иргэдийнхээ сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө илүү их хичээж ажиллаарай гэв.
Уулзалтын үеэр аймгийн ЗДТГ-ын зарим хэлтсийн дарга нар сумдын Засаг нартай чиг үүргийнхээ дагуу цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөн санал солилцов. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай “Хамтран ажиллах гэрээ”-г үзэглэж, 2023 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумдад шагналыг олголоо.