Өнөөдөр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, 2023 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт – шинжилгээ үнэлгээний дүнгээрээ тэргүүлж, шинэ санал, санаачилга гарган идэвх зүтгэлтэй ажилласан тэргүүний сумдын шагналыг гардуулж, алдаршуулав.
Төр засгийн бодлого, шийдвэр, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж, 2023 оны эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайлж “Тэргүүний сум”-аар шалгарсан сумдын шагналыг аймгийн Засаг дарга А.Камелият гардуулан өгч баяр хүргэлээ.
“ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар эхний байрт Б.Серикбол Засаг даргатай Дэлүүн сум шалгарсан бол удаах байрт Х. Ерлан Засаг даргатай Бугат сум, Ш.Айбек Засаг даргатайАлтанцөгц сум, А.Асет Засаг даргатай Алтай сум, Х.Нурболат Засаг даргатай Өлгий сум тус тус шалгарлаа.