АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ СУМДЫН СОЁЛЫН ТӨВД НЭГДСЭН БАЙДЛААР ГАРДУУЛЛАА

    Жил бүр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан малчид, тариаланчдыг аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
    XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн босгон дээр “Аймгийн Хошой аварга малчин өрх”, “Аймгийн Аварга малчин өрх”, “Аймгийн Аварга саальчин”, “Аймгийн Аварга тариаланч”-дыг шалгаруулсан билээ.
   Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлэн, малынхаа чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, ажил хөдөлмөрөөрөө хошуучлан Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг энэ сарын 09-ний өдөр аймгийн удирдлагууд сумдын Соёлын төвд нэгдсэн байдлаар гардууллаа.
Тухайлбал, Аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа О.Азат нар Бугат сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
    Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедаар ахлуулсан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан, Нэгдсэн эмнэлгийн их эмч Х.Хари нар Дэлүүн сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
  Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ерболоор ахлуулсан аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий, аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн улсын байцаагч Ш.Серикбол нар Буянт сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
    Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралайгаар ахлуулсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл, МИАТ-ын БӨ аймаг дахь төлөөлөгч Х.Жанузах нар Алтай сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
   Аймгийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч Х.Садырбекээр ахлуулсан аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн багш С.Хосболат, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Алгабек нар Алтанцөгц сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
   Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланаар ахлуулсан Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол, аймгийн Авто тээврийн төвийн дарга З.Онгар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Ербол нар Баяннуур сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
   Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Серикээр ахлуулсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны дарга М.Куляш, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эдийн засагч Б.Жанболат, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Бейбитхан, Цагааннуур Чөлөөт бүсийн захирагч Б.Нурбек нар Булган сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
  Аймгийн Татварын газрын дарга Т.Фестивалиар ахлуулсан аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Х.Нуркен, аймгийн “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал С.Асылбек, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Нурболат нар Ногооннуур сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
   Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбишээр ахлуулсан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Хонаев, Нэгдсэн эмнэлгийн их эмч З.Исагул нар Сагсай сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
  Аймгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Хабылаар ахлуулсан аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн төсвийн мэргэжилтэн Б.Маргулан, аймгийн Аудитийн газрын аудитор Х.Еркебулан, аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Хуаныш нар Толбо сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
  Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Т.Назымаар ахлуулсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Маралбек нар Улаанхус сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
   Аймгийн Санхүү хяналт дотоод аудитын албаны дарга Р.Хуатханаар ахлуулсан аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан,аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байболат нар Цэнгэл сумын Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг,
  Аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.Армиягаар ахлуулсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Есболат нар Цагааннуур тоосгоны Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг тус тус гардуулан өгч баяр хүргэв.
   Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдад баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.
Малчин хүн та мянган мэргэжлийн эзэн билээ.
Монгол малын арвин цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай.

You May Also Like