Монгол Улсын Засгийн газрын “Тусгай зориулалтаар 2024 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 2024 оны 89 дүгээр тогтоол, “Тусгай зориулалтаар ан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааны удирдамж болон ангийн хуваарь батлах” тухай аймгийн Засаг даргын 2024 оны А/334 дугаар захирамжийг үндэслэн Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, зөвшөөрөл олгох дуудлага худалдааг цахимаар зохион байгуулж байна.
“ЦАХИМ” дуудлага худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ансаганаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.
Баян-Өлгий аймагт 14 алтайн угалз, зургаан халиун буга, 24 алтайн тэх, 9 зэгсний зэрлэг гахайг агнах зөвшөөрөл олгосон бөгөөд цахим дуудлага худалдаа хоёр дах өдрөө үргэлжилж байна.