БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
1.Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;
2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;
4.Тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт. /ОБГ/
5.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй талаарх холбогдох байгууллагын мэдээлэл / Татварын хэлтэс/
6.Хуулийн этгээд нь ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулах, ажиллах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн талаарх баримт
7.Теле, хяналтын системээр холбогдсон буюу камер /30 хоног хадгалах санах ойтой байх /Цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авах/
8.Байгууллагын дотоод журам /Ажилтан ажлын байранд , ажил үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундааг хэрэглэхгүй байх талаар байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд тусгасан талаарх баримт/
9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрт харьяалагдах эзэмшил газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж бий болгосон байх /аймгийн Ойн ангийн тодорхойлолт/
10.Хуулийн этгээд нь “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт”-д хамрагдсан байх /гэрчилгээний хуулбар/