СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, хэсгийн хорооны дарга, гишүүдийг чадавхжуулах сургалтыг Сонгуулийн Ерөнхий хороо, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
   Тус сургалтыг нээж аймгийн Сонгуулийн хорооны дарга бөгөөд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед үг хэлж, Сонгуулийн Ерөнхий хорооны зөвлөх Б.Оюумаа, мэдээлэл судалгаа сургалтын төвийн ахлах мэргэжилтэн Г.Ариунболд нар аймаг сумын сонгуулийн хорооны бүрэн эрх, хэсгийн хорооны чиг үүрэг, сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт, сонгуулийн хорооны гишүүний ёсзүйн дүрэм, сонгуулийн хорооны хуралдааны дэг зэрэг асуудлаар сургалт мэдээлэл өгч байна.
    Мөн сонгуулийн хорооны хуралдааны дэг, сонгуулийн сурталчилгаа зэрэг үндсэн 9 агуулга бүхий сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүллээ.

You May Also Like