Эрүүл мэндийн яамнаас 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан улс орон даяар нэгэн зэрэг нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2024.05.21/ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн эрхзүйн зохицуулалт, бодлого, шийдвэр болон хүн амын өвчлөл, нас баралтад хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, нийгмийн эрүүл мэндийн асуудал нь бүх салбар, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж, үр дүнтэйгээр хамтран ажиллах зорилготойгоор зохион байгуулагдлаа.
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж хамтран ажилласан нийт байгууллагууд болон өдөрлөгт хүрэлцэн ирж өөрсийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулсан иргэддээ талархал илэрхийлээд, иргэдийг эрүүл зөв хооллолт, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, бүх нийтийн идэвхтэй дасгал, хөдөлгөөнд хамрагдахыг уриаллаа.