БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР 104 ХҮН БҮРТГҮҮЛЖЭЭ

    Монгол Улсын төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг Төрийн албаны ерөнхий шалгалтын хоёрдугаар улирлын шалгалт өнөөдөр /2024.05.22/ орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
    Энэ удаагийн шалгалтад Баян-Өлгий аймгаас 103 иргэн бүртгүүлсэн байна.
    Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр, нэг ээлжид 21 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангаж, эхний ээлжид ирвэл зохих 21 иргэнээс 13 иргэн шалгалтад орлоо.
    Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.
Үүнээс гадна шалгалтын ил тод байдлыг ханган шалгуулагч болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжоор хангаж, зохион байгуулж байна.
ШАЛГАЛТ ӨГЧ БУЙ НИЙТ ИРГЭДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.

You May Also Like