АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИД ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

  Аймгийн удирдах ажилтнуудын ээлжид шуурхай хуралдаан өнөөдөр /2024.05.24/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцло

о. Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.

 

   Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

   Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Бүх агентлаг,  байгууллагуудын дарга нарт

  • Эмзэг бүлгийн хүүхдүүдийг анхааралдаа авч, баярлуулах ажлыг зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрт нь биечлэн очиж, гарын бэлгийг гардуулж өгөх, үүнээс гадна тэдгээр хүүхдүүдийн нөхцөл байдалтай нь танилцах, цаашид авах арга хэмжээг тодорхойлох
  • “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрөөр Хүүхэд, залуучуудын паркт үлгэрийн баатрын дүрийг бүтээх, тоглоом тоглуулах, уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг хүүхдийг баярлуулах арга хэмжээ зохион байгуулах / Ямар ажил санаачлан хэрэгжүүлэхээ ажлын хэсэгт урьдчилж мэдэгдэх
  • “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрөөр ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ зохион байгуулж, олон нийтэд сурталчлах
  • “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хийсэн ажлын тайлангаа 2024 оны 06-р сарын 03-ны өдрийн дотор аймгийн ЗДТГ-т ирүүлэх

Өлгий сумын Засаг дарга Х.Нурболатад

  • Хүүхэд,залуучуудын паркийн тохижилт, тоглоомуудад урьдчилсан хяналт хийж, аюулгүй байдлыг хангуулах
  • Айл өрхүүд орчиндоо маш их хэмжээний хог хаяж, түүнийгээ шатааж, агаар орчныг бохирдуулж байгаа асуудалд хяналт тавьж, арга хэмжээ авч ажиллах

ГХБХБГ-ын дарга Ж.Естай, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат нарт

  • Бөхөн уулнаас буух үерээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, тооцоо гаргаж, төсвийг танилцуулах

Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Цагдаагийн газрын дарга Ө.Танат нарт

  • Хотын төвд том оврын авто машин нэвтрүүлэхгүй байх ажлыг зохион байгуулах

Цагдаагийн газрын дарга Ө.Танатад

  • Сургуулийн төгсөгчдийн хонхны баярын арга хэмжээний үеэр архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

You May Also Like