АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭСТ 7 ТӨРЛИЙН ЭТАЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

    Аймгийн Засаг дарга А.Камелият Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа, лаборатори болон тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, албан хаагчдын ажиллах нөхцөлтэй танилцаж, газар дээр нь ажиллалаа.
    Энэ үеэр тус хэлтсийн ажилтан, албан хаагчидтай уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтийг сонсож, ажлын амжилт хүслээ.
Мөн аймгийн Засаг дарга Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген болон холбогдох мэргэжилтнүүдэд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 сая 500 мянган төгрөгийн 7 төрлийн эталон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Үүнд:
1.Термостат /45лDH3600BII/ буюу Ургамал, үр хорио цээрийн шинжилгээ хийх,
2. / Автоклав/FSF-24LD/ буюу Нян судлал тэжээлт орчин болон шинжилгээнд ашиглах шил сав ариутгах,
3. Пестицидийн үлдэгдэл илрүүлэгч /NY-1D/ буюу Хүнс, ногоо, жимс аюулгүйн үзүүлэлт тодорхойлох,
4. Ус нэрэгч/ds 4000/ буюу шинжилгээнд ашиглах нэрмэл усны аппарат,
5. Цетрифуги /bkc-mf5b/,
6. pH хэмжигч буюу ундны ус, мах, ногоо рН тодорхойлох,
7. Доозлогч зэрэг багтсан байна.
    Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн итгэмжлэгдсэн лаборатори нь аймгийнхаа хүн амын хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд, хүрээлэн байгаа орчны ус, агаар, хөрсөнд шинжилгээ хийдэг. 2023 онд нийт 1945 дээжид 6630 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна.

You May Also Like