УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, аймгийн Сонгуулийн хороо хамтран хэсгийн санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллах үүрэг бүхий “Мэдээллийн технологийн даамал”-уудад зориулсан сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг нээж аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээ мэдээллийн төвийн дарга бөгөөд аймгийн Мэдээллийн технологийн багийн ахлагч С.Еркебулан нээж үг хэлж, сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны ахлах референт А.Банзрагчдорж удирдан явууллаа.
Сургалтад аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хорооны мэдээллийн технологийн даамлууд оролцсон бөгөөд сонгуулийн автоматжуулсан систем, эрх зүйн орчны талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм.
Сургалтын хүрээнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль явуулах үндсэн зарчим, санал тоолох төхөөрөмжийн ажиллах дараалал, зарим тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, санал хураалтын өдөр болон өгөгдөл дамжуулах туршилтын зааварчилгааны талаар танилцууллаа.