АЛДАРТ ЭХИЙН I, II ДУГААР ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар алдарт эхчүүдэд одон гардуулдаг уламжлалтай.
    Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд манай аймгаас нийт 521 ээж алдарт эхийн одонгоор шагнагдаж байгаагаас I зэргийн одонгоор 63 ээж, II зэргийн одонгоор 458 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
   Өнөөдөр /2024.05.30/ Алдарт эхийн I, II дугаар одон гардуулах ёслолын арга хэмжээ М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт зохион байгуулагдаж, үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
   Алдарт эхийн одонг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Космос, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Өлгий сумын Засаг даргын орлогч О.Ертай, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Жадыра нар гардууллаа.
   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Алдарт эх”-ийн I, II дугаар одонгоор энгэрээ мялааж буй ээжүүдэд халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.
Монголын үрс маш олон болох болтугай.

You May Also Like