Аймгийн удирдах ажилтнуудын ээлжид шуурхай хуралдаан өнөөдөр /2024.05.31/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед танилцуулав.
Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар , Өлгий сум болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.