Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Камелият өнөөдөр /2024.06.03/ Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт зочлон Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдөр хүмүүн заяаг олж, хорвоод мэндэлсэн бяцхан үрсээ болон тус тасагт амаржсан эхчүүдэд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа.
Тус баярын өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт нийт 6 хүүхэд хорвоод мэндэлсэн бөгөөд амаржсан эхчүүд болон нярайн биеийн байдал сайн байгаа талаар Тасгийн эрхлэгч Х.Өмиргүл танилцуулав.
Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын хүүхэд багачууд эцэг эхийнхээ хайранд умбаж, эрүүл саруул, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай.