СОНГОГЧИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

   Монгол улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааны нээлт Баян-Өлгий аймгийн хэмжээнд орон нутгийн цагаар 06:00 цагт эхлэв.
   Өлгий сумын 13-р хэсгийн хорооны санал авах үйл ажиллагааны нээлтийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Ө.Хуралай нээж үг хэлэв.
   Нээлтийн үйл ажиллагаанд тус хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон намын ажиглагчид, ард иргэд оролцов.

You May Also Like