Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/257 дугаар захирамжаар аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан.
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр буюу 07 дугаар сарын 04-ны өдөр 85%-ийн ирцтэй амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлаар залуучуудын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, чиглэл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, санал хүсэлт, мэдээлэл солилцон төлөвлөгөөгөө баталлаа.