Тус уралдаанд оролцогч баг тамирчид энэ сарын 6-нд ОХУ-ын Томск хотоос гараагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр /2024.07.09/ манай улсын нутгаар үргэлжлэн уралдаж байна.
Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл ахалсан ажлын хэсэг “Торгоны зам” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд оролцогч баг тамирчдын Монгол улсын нутаг дэвсгэрээс эхлэх гарааг амжилттай зохион байгуулж, тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр дэмжлэг үзүүлж ажиллав.
Уралдаанд оролцогч баг тамирчдын Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайран Улаанбаатар хотод барианд орох юм. Тус уралдаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын баг тамирчид оролцож байна.