АЛТАН СОЁМБОТ ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛЛАА

   Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, аймгийн Үндэсний их баяр наадам маргааш эхэлнэ.
   Монгол түмний бахархал Үндэсний их баяр наадмаа угтан, Төрийн далбаагаа өндөрт өргөн хөлд нь мэхийн ёсолж, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийн аймгийн М.Икей баатрын нэрэмжит төв талбайд Төрийн далбаа мандуулах ёслол боллоо.
   Ийнхүү хүндэтгэн мандуулах нь Монгол эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархах нэгэн илэрхийлэл юм.
   Төрийн далбаагаа мандуулах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Буянтогтох нар оролцлоо.
   Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпын тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг билээ.

You May Also Like