Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ.
Аймгийн үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга А.Камелият Өлгий нутгийн зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Баян-Өлгий аймгийн алдар цуутай эрхэм хүндтэй хүмүүс мөнх хөх тэнгэртээ Монгол улсынхаа төрийн далбааг өргөн мандуулж, аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгуулан, Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв.
Нээлтийн үйл ажиллагаа үргэлжилж байна.