“Хөх Тэнгэрийн Скаутууд” уриатай Үндэсний VII Жемборийн нээлт боллоо

  Монголын Скаутын Холбооноос “Үндэсний VII Жембори”-г энэ сарын 22-ноос 27-ны өдрүүдэд манай аймгийн Толбо нуурын эрэгт зохион байгуулж байна. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.07.23/ Толбо нуурын эрэгт 19:07 минутад боллоо.
   Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Т.Аубакир, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн Хүүхэд, гэр
бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Х.Бауыржан тэргүүтэй аймгийн удирдлагууд, Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Д.Баяржаргал, Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Жемборийн зохион байгуулах хорооны дарга А.Билгүүн, Баян-Өлгий аймгийн скаутын холбооны дарга Жемборийн зохион байгуулах хорооны дэд дарга К.Кулди, Монголын эмэгтэй скаутын холбооны гүйцэтгэх захирал Халиун болон Ази номхон далайн бүсийн скаутын хорооны дарга нар, 21 аймаг 9 дүүрэг, гадаадын 10 орны нийт 900 гаруй скаутууд, зочид төлөөлөгчид оролцлоо.
   Үйл ажиллагааг нээж Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Д.Баяржаргал үг хэлж, Улсын их хурлын гишүүн Т.Аубакир мэндчилгээ дэвшүүлэв.
Уг арга хэмжээ манай аймагт зохион байгуулагдсанаар хүүхэд багачууд Казах, Тува, Урианхай, Дөрвөд угсаатны урлаг соёл, хоол, хувцас, аж ахуй амьдрал зэрэг олон төрлийн соёлтой танилцаж байна.
  Скаутууд энэхүү майхант цугларалтаар бие даан амьдрах ур чадварт суралцан, майханд амьдарч, хоолоо хээрийн нөхцөлд хийж, салааны зохион байгуулалтад орж хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхээс гадна шинэ танил нөхөдтэй болох, жинхэнэ бие даасан амьдрал дунд өөрийгөө бусадтай жиших боломж олгодгоороо онцлог юм.
   МСХ-ноос өмнө 10 удаа жембори зохион байгуулж байсан ба анх удаа аймаг орон нутагт үндэсний хэмжээний жембориг зохион байгуулж байна.

You May Also Like