“Үндэсний VII Жембори” буюу Скаутуудын майхант цугларалт манай аймгийн Толбо нуурын эрэг дээр энэ сарын 22-27-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр /2024.07.27/ хаалтын үйл ажиллаагаа нь боллоо.
Хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Х.Бауыржан тэргүүтэй аймгийн удирдлагууд, Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Д.Баяржаргал, Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Жемборийн зохион байгуулах хорооны дарга А.Билгүүн, Баян-Өлгий аймгийн скаутын холбооны дарга Жемборийн зохион байгуулах хорооны дэд дарга К.Кулди, Монголын эмэгтэй скаутын холбооны гүйцэтгэх захирал Халиун болон Ази номхон далайн бүсийн скаутын хорооны дарга нар, 21 аймаг 9 дүүрэг, гадаадын 10 орны нийт 900 гаруй скаутууд, зочид төлөөлөгчид оролцлоо.
Хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, “Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Монголын скаутын холбоо, түүний мянга мянган гишүүн, дэмжигчдэд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв”.
Мөн скаут хүүхдүүд болон сайн дурын багийнхан мэндчилгээ дэвшүүлж, Дөрвөн жилийн дараа үндэсний 8-р жемборигоор уулзахын ерөөл тавилаа.