Тус ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол хүлээн авч уулзлаа.
Уулзалтад талууд аймагт хүрэлцэн ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй танилцан харилцан санал солилцож, орон нутгийн онцлог, нийгэм эдийн засгийн талаар товч мэдээлэлийг танилцуулав.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүч, хилийн боомтыг өргөжүүлэх талаар харилцан санал солилцов.
Ирсэн төлөөлөгчид ШУӨЗО-ны Ужиячү хотод 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах эдийн засгийн форумд тус аймгийн удирдлагууд болон бизнесийн төлөөллүүдийг оролцохыг урилаа.