МОНГОЛ УЛСЫН ШИНЭХЭН МЭРГЭН Н.АЛТАНСҮХ ЭХ НУТАГТАА ИРЛЭЭ.

     Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн их баяр наадамд Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Монгол Улсын гоц харваач Н.Алтансүх 38 оноогоор түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангасан юм.
   2024-08-22 өдөр буюу өнөөдөр Н.Алтансүх мэргэнийг Аймгийн ЗДТГ-ын Нийгмийг бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Алтай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Озат, аймгийн Сурын холбооны тэргүүн Ц.Алтанцоож нар болон ард иргэд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

You May Also Like