Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах-ТА10201-МОН” төслийн бүсчилсэн сургалт Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.

  Уг сургалтад УБЕГ, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 215 албан хаагч хамрагдаж байна.
   Үйл ажиллагаанд УБЕГ-ын Тамгын газрын дарга Д.Давааням, УБЕГ-ын Санхүү аж ахуйн хэлтсийн дарга Б.Өэлүн-Үжин, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл нар оролцов.
   Энэхүү сургалт нь Баруун бүсийн аймгуудыг зүүн аймагт, Зүүн бүсийн аймгуудыг баруун бүсэд хуваарилан зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

You May Also Like