ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ ТОХИОЛДУУЛАН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛОО

   2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2024.08.29/ багш нарын бага хурал боллоо. Бага хуралд аймгийн боловсролын салбарын багш, ажилтнууд болон аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга M.Адилбиш, аймгийн БШУГ-ын дарга С.Хонаев нар оролцлоо.
  Хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл нээж үг хэлж, аймгийн Засаг дарга А.Камелият баярын мэндчилгээ дэвшүүлж 2023-2024 онд боловсролын салбарт хийгдсэн ажлуудын талаар танилцуулга хийв.
  Тус хурлаар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2024-2025 оны хичээлийн жилийн зорилтоо тодорхойлж, аймгийн БШУГ-ын дарга С.Хонаев Боловсролын багц хуульд туссан багштай холбоотой зарим заалтуудыг онцолж, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өглөө.

You May Also Like