Эмнэлзүйн лабораторийн чиглэлээр 1997 оноос хойш тасралтгүй 27 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Гялс ХХК нь Баруун бүсийн ард иргэддээ түргэн шуурхай үйлчилгээгээ үзүүлэхээр Баян-Өлгий аймагт салбар лабораторио өнгөрсөн 6 дугаар сард байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Өнөөдөр /2024.09.03/ албан ёсоор нээлтээ хийж, Д аминдэмийн дутагдал бууруулах аяныг зохион байгуулж байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед тус төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Гялс Анагаах Ухааны Төвийн Лабораторийн бизнес үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Н.Хишигсүрэн болон Гялс ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбат нар салбар лабораторийн үйл ажиллагаа, давуу тал, ашиглаж буй тоног төхөөрөмжүүдээ танилцуулж “Бид үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж ашиглан олон улсын стандартын дагуу шинжилгээг хийж, гадаад болон дотоодын чанарын үнэлгээнд тогтмол хамрагддаг ба хамгийн алслагдмал Баян-Өлгий аймгийн иргэдэд орон нутгаасаа эмнэлзүйн лабораторийн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Тус лаборатори үйлчилгээндээ өндөр дэвшилтэт технологийг нутагшуулах зорилгоор ISO15189 стандартын шаардлагыг хангасан Нобелийн шагналт MALDI- TOF масс спектрометрийн арга бүхий төхөөрөмж VITEK MS, Thermo Fisher компанийн TRACE аргачлалд суурилсан KRYPTOR, Sysmex, Mindray, bioMérieux, Sansure biotech, Seegene, Biorad компанийн олон улсын жишигт нийцсэн төхөөрөмжүүдийг өдөр тутмын шинжилгээнд ашиглан, шинжилгээний хариуг үйлчлүүлэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг ханган, хурдан шуурхай хүргэн ажиллаж байна.