Налгар намрын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулагддаг дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, хүнсний үйлдвэр эрхлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд худалдан борлуулах боломжийг бүрдүүлдэг “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД- ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ” нэгдсэн арга хэмжээ аймгийн төв талбайд өнөөдөр /2024.09.09/ албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны дарга М.Күлияш тэргүүтэй албаныхан, үйлдвэрлэгч, тариаланчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү арга хэмжээг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой цогц арга хэмжээ болж байна.
Аймгийн хэмжээнд мах-махан бүдээгдэхүүний 12, сүү боловсруулах 12, талх нарийн боовны 54, цэвэр ус, төрөл бүрийн ундааны 5, хэрчсэн гурилын 11 үйлдвэр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
“Намрын ногоон өдрүүд- ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ” нэгдсэн арга хэмжээнд тус аймгийн 90 гаруй үйлдвэрлэгч, тариаланч нийт 32 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргээд байна.