АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд статистикийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор өнөөдөр /2024.09.12/ аймгийн Статистикийн хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
    Өдөрлөгт Аймгийн Засаг дарга, ҮСХ-ны төлөөлөл, Статистикийн хэлтсийн ахмадын төлөөлөл, Төрийн байгууллагын албан хаагчид, АННБ-ын төлөөлөл, оюутан, сурагчид болон статистикийн хэрлэгч нар оролцлоо.
     Аймгийн Засаг дарга А.Камелият Статистикийн хэлтсийн хамт олон болон тус салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, сум багийн ажилтнууд, аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогч, эдийн засагч статистикийн мэдээлэгч, хэрэглэгч нарт түүх ойн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх ажил болон Улсын хэмжээний томоохон тооллого, судалгааг орон нутагтаа амжилттай зохион байгуулан, гүйцэтгэлийн биелэлт, үйл ажиллагааны үр дүнгээр 2022 онд улсад ХОЁРДУГААР байр, 2023 онд амжилтаа бататган улсад тэргүүлсэн явдалд тус хэлтсийн хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлэн Өргөмжлөл хадгалуулан, компьютер, тоног төхөөрөмж гардууллаа.
   ҮСХ-ны эдийн засгийн статистикийн дарга М.Оюунжаргал болон аймгийн статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан нар Статистикийн байгууллагын үүсэл, хөгжил, статистикийн салбар болон аймаг, орон нутгийн бодлого, хөтөлбөрийн хүрээ, 2024 онд дэвшүүлсэн зорилтууд, аймгийн Статистикийн хэлтсийн өнөөгийн байдал, орон нутгийн статистикийн үйл ажиллагаа, ололт, амжилт, аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон цаашид үйл ажиллагааг сайжруулах хүрээнд хийх ажлуудын талаар илтгэл тавив.
Өдөрлөгийн үеэр тус хэлтсийн хамт олон оролцогчид статистик мэдээллийг сонирхох, мэдээллийн сантай танилцах, Статистикийн түүхэн хөгжил сонирхуулах арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгууллаа.
    Монгол улсад 1924 онд анхны Засгийн газар байгуулагдахад дотоод яамны бүтцэд тоо, бүртгэлийн алба байгуулагдаж ирсэн тэр цагт статистикийн байгууллагын үндэс суурь бий болсон түүхтэй.
   Энэ үеэс эхлэн тооллого, судалгаа, мэдээ мэдээллийг засаг захиргааны нэгжүүдээр дамжуулан зохион байгуулж, дүнг хүлээн авч нэгтгэн, төр засгийн байгууллагад тайлагнаж ажилласаар байна.
    Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтэс нь 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр чиг үүргийн дагуу хэрэглэгчдийг тоо мэдээллээр ханган ажиллаж байна.

You May Also Like