Ойн үйл ажиллагаанд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш оролцож,тус сургуулийн хамт олонд Аймгийн Засаг даргын мэндчилгээ, 500 мянган төгрөгийн батламж болон багш сурган хүмүүжүүлэгч,ажилтан ажилчдад шагнал гардууллаа.
Тэрээр хэлсэн үгэндээ аугаа эх орны дайны хүнд цаг үеүдэд сууриа тавьсан уг сургууль нь Монгол улсын хөгжлийн үe шат бүрт үндэсний сэхээтэн бэлтгэх, иргэдийг шинэ бичиг үсэгт сурган,соён гэгээрүүлэхэд, тус сумын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд,хувь хүний хөгжлийг дэмжихэд, өсвөр хойч үеийнхнийг эрүүл чийрэг биe бялдартай,цэвэр ариун ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зүрх сэтгэлийн боловсролтой, бүх талын өндөр мэдлэг боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд тус сургуулийн үe үeийн удирдлагууд,багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан,ажилчид, эцэг эхчүүд,асран хамгаалагчид,хамтран ажиллагсдын оруулсан хувь нэмэр асар их болохыг бахархалтайгаар цохон тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн eрөөлөө.