Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу гуравдугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2024.09.18/ орон даяар эхэллээ.
Монгол Улсын төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг Төрийн албаны ерөнхий шалгалтад Баян-Өлгий аймгаас 94 иргэн бүртгүүлсэн бөгөөд өглөө 07:30 минутаас хуваарийн дагуу шалгалтаа өгч эхэллээ. Шалгалт аймгийн ЗДТГ-ын Цахим шалгалтын танхимд зохион байгуулагдаж байна.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр, нэг ээлжид 18-19 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангасан. Үүнээс гадна шалгалтын ил тод байдлыг ханган шалгуулагч болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжоор хангаж, зохион байгуулж байна.
Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Товлосон цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.
ШАЛГАЛТ ӨГЧ БУЙ НИЙТ ИРГЭДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.