Төрийн албаны ерөнхий шалгалтын тав дахь ээлжийн шалгалт дуусаж, тус ээлжид ирвэл зохих 19 иргэнээс 16 иргэн шалгалт өгч, гурван иргэн тэнцэв.
2024 оны гуравдугаар ээлжийн Төрийн албаны ерөнхий шалгалтад тус аймгаас 94 иргэн бүртгүүлсэн бөгөөд үүнээс 82 иргэн шалгалтад орж, 24 нь Төрийн албаны Ерөнхий шалгалтдаа тэнцсэн нь нийт шалгуулагчдын 29.3 хувийг эзэлж байна. 12 иргэн янз бүрийн шалтгаанаар шалгалтад ороогүй.
Төрийн албаны шалгалтад оролцож, тэнцсэн нийт иргэдэд баяр хүргэж, амжилт хүсье.